Хүчтэй шуурга хөрсийг чийггүй болгосноос тариалалт оройтож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-17 11:56:01
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн энэ жилийн хаврын газар тариалангийн ажлын эхлэл, явцын талаар аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын орлогч дарга Г.Гончигсүрэнгээс тодрууллаа.
-Манай аймаг энэ жил хэдэн га талбайд тариалалт хийх вэ?
-Энэ жил манай  аймаг 2500 тариалалт хийнэ. Газар тариалан эрхэлдэг гол бүс нутгууд Булган, Буянт, Ховд, Мянгад сумдад газар тариалангийн ажил эхэлж, тоног төхөөрөмж, шатахуун хүрэлцээтэй байна. Энэ жил уламжлалт төмс хүнсний ногоо, тарвас, улаан лооль тарихаас гадна ХХААЯ-наас  малын тэжээл, үрийн сонгино тариалах иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж байгаа. Шинээр  жимс, жимсгэний төрөл бэсрэг алим гэх мэт шинэ сортыг нутагшуулахаар иргэн аж ахуйн нэгжийг бас дэмжиж төсөл сонгон шалгаруулж хөрөнгө оруулалт хийж байна. Зарим ногоочид хүлэмжид нарийн ногоо, сонгино, улаан лооль, тарвас үрслүүлж тарьж байна.
-Энэ хаврын үргэлжилсэн хүчтэй шуурга тариалалтын ажил оройтоход нөлөөлсөн үү?
-Энэ жил цаг уурын хувьд агаар хэт хуурайшиж, хүчтэй салхи шуурга олон өдөр үргэлжилсэн учраас газрын хөрс чийггүй байна. Хөрсөнд чийггүй учраас тариалалт хожуу эхэлсэн. Зарим ногоочид хүлэмжид нарийн ногоо, сонгино, улаан лооль, тарвас үрслүүлж тарьж байна. Талбайд тарьж суулгасан төмс хүнсний ногооны үр олон удаагийн давтамжтай хүчтэй салхинд хийсч, хөрсөндөө суугаагүй, бас хүйтэн байсан учраас тариалалт оройтож, тариаланчид цаг агаар дулаарахыг хүлээж байгаа.
-Тариаланчид бууц  бордоо яаж татаж байгаа вэ?
-Энэ жил малын бууц бордоо холоос татахад нэг тэвш бордоо 300,0-500,0 мянган төгрөг, ойроос тээвэрлэхэд 30,0-50,0 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жилийнхээс малын бууцны үнэ нэмэгдсэн байна. Зарим ногоочид хүлэмжид нарийн ногоо, сонгино, улаан лооль,тарвас үрслүүлж тарьж байна. Намар тарьж өнжүүлсэн шинэ сонгино энэ 4 сарын сүүлээр худалдаанд гарч эхэлсэн.
Удахгүй аймгийн Газар тариалангийн зөвлөлгөөнөө хийх гэж байгаа. Эндээс тодорхой санал шийдвэрүүд гарч газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэнэ.
А.Бямбасүрэн

関連ニュース