НАТО-д элсэхийг Монтенегро улсаас хүсэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /Anadolu/. Зургаан жилийн дараа хүрээгээ тэлж, Монтенегро улсыг НАТО-гийн 29 дэх гишүүнээр элсэхийг тус эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар урьжээ.
"Бид Монтенегрод баяр хүргэж байна. Энэ бол сайхан эвслийн эхлэл юм” гэж Гадаад хэргийн сайд нарт хандан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлсэн байна. Монтенегрог НАТО-д урьсан нь “түүхэн шийдвэр” байсан гэж Столтенберг хэлэв.
Монтенегро улс НАТО-д нэмэгдэх тухай тус улсын парламентын санал хураалтаар 50 гишүүн дэмжсэнээр 9 дүгээр сард шийдвэр гарсан юм.
Зүүн Европт НАТО тэлэхийг сүрдүүлэг гэж үздэг Орос болон НАТО-гийн байдал уг алхмаас үүдэн улам хурцдах төлөвтэй байна. НАТО ямар нэгэн байдлаар хүрээгээ тэлэх нь “алдаагаар зогсохгүй өдөөн хатгалга” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 9 дүгээр сарын 29-нд хэлж байсан юм.
“Монтенегрог НАТО-гийн бүрэн эрхт гишүүнээр урьсан нь Оростой хамаагүй бөгөөд НАТО, Монтенегрогийн асуудал” гэж Столтенберг хэлсэн байна.
Х.Аминаа