200 гаруй хүнд ХДХВ тараасан эмчид 25 жил хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-03 15:21:25

ЛОНДОН. /TASS/. Зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, 200 гаруй хүнд ХДХВ тараасан Камбожийн эмчид 25 жил хорих ял оноожээ. Энэ тухай “Гардиан” сонины цахим хувилбарт мэдээлсэн байна.

Камбожийн 74 настай оршин суугч өөрт нь ХДХВ илэрсэн тухай дээрх эмчийн бусад өвчтөнд ярьж, тэдэнд мөн шинжилгээ хийлгэхийг зөвлөсний дараа тус улсад уг вирус олон хүнд халдварласантай холбоотой дуулиан дэгджээ. Зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан эмчийн буруутай үйлдлийн улмаас 200 гаруй хүн ХДХВ-ийн халдвар авсан байна. Йем Чрин гэгч тэрбээр халдвартай тариурыг, мөн ариутгаагүй зүүг дахин ашигладаг байжээ.

Д.Жаргал

 

関連ニュース