Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах олон улсын туршлага солилцох үзэсгэлэн нээгдлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-07-04 20:15:02

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хүрээнд тус бага хурлын гишүүн орнуудын гамшигтай тэмцдэг байгууллагуудаас гаргаж буй үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл  гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа  олон нийтэд сурталчилж буй үзэсгэлэнг нийслэлчүүд ихэд сонирхож байна. 
Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь шинжлэх ухаан техник технологийн хөгжлийн чиг хандлагыг гамшгийн эрсдэлийг бууруулахад  хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр улс орнуудын олсон амжилт, Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл уламжлал, хөгжил зэрэг олон туршлага солилцоход оршиж байгаа юм. Үзэсгэлэнг Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч 50 гаруй улсын 3000 гаруй төлөөлөгч үзэж сонирхохоос гадна монгол иргэд, гадаад дотоодын жуулчид энд  туршлага солилцоно. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан судалгаа шинжилгээ техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэж онцлов.

Олон улсын энэ үзэсгэлэн энэ  сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

関連ニュース
コメント