Байгалийн аюулт үзэгдэлд өртсөн өрх, аж ахуйн нэгжид тусламж үзүүлэхээр шийдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж нар Өндөр-Улаан суманд энэ сарын 28-нд ажиллаж сумын удирдлагуудын хамт байгалийн онц аюултай үзэгдэлд өртсөн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэв.
Засаг даргын зүгээс хамгийн хүндрэлтэй байгаа сумын ЭМТ-ийн дээврийн засварт 2 сая төгрөгийг, орон гэргүй болсон иргэдээс олон хүүхэдтэй, өндөр настай, малчин өрхүүдэд нэн түрүүнд гэрийн мод авахад нь дэмжлэг үзүүлж 3 сая төгрөг шийдэж өгөв.
Мөн одоо ашиглагдахгүй байгаа хуучирч муудсан музейн барилгыг актлуулж, бусад төсвийн байгууллагуудын засварт ашиглах чиглэл өгсөн юм.

Б.Гэрэлт-Од