Голуудын усны түвшин огцом нэмэгдэж болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-31 12:39:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 7-р сарын 31-нээс 8-р сарын 3 хүртэл дөрөв хоног бороотой байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлж байна. Голуудын түвшний 7-р сарын урьдчилсан мэдээ гарсан байна. Хангай нурууны араас эх авсан  Чулуут, Суман, Хойд, Урд Тамир голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага байх төлөвтэй гэж гарчээ.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байгаа юм байна.

Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа учраас хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース