Оросын нөөц бололцоо, Германы технологи нэгдэхээс болгооомжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-13 11:06:48
МОСКВА. /РИА Новости/. АНУ Оросын нөөц бололцоо, Германы технологи нэгдэхээс болгоомжилж байна гэж  Германы “Зүүний“ намын удирдагч, бундестагийн /парламент/ депутат Сара Вагенкнехт “Frankfurter Allgemeine” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"АНУ хувийн ашиг сонирхлоо үргэлж эн тэргүүнд тавьдаг байсан хэдий ч Д.Трамп төрийн эрхийг барих болсноос хойш тус улс түрэмгий арга хэрэглэх болсон. Тэдний ашиг сонирхол зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй бусад чухал асуудлуудаар Европын улсуудтай зөрчилддөг.  Нөөц баялгийн төлөөх тэмцлээрээ АНУ Ойрхи Дорнодыг тогтворгүй болгож, Иранд ч ийм зүйл хийсээр байна. Бид өөрсдийн ашиг сонирхолд харш бодлогыг дагаж мөрдөх ёсгүй” гэж тэрбээр хэлжээ.

Украинд төрийн эргэлт гарч, Крымыг Орост нэгтгэх үйл явдал болсноос хойш Орос, Европын харилцаа муудсан юм. Украины дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо хэмээн Өрнөдийн орнууд Оросыг буруутгаж хориг арга хэмжээ авсан бол Оросын эрх баригчид энэ мэдэгдлийг нэг бус удаа няцааж, хариу арга хэмжээнүүдийг авсан юм.
 Э.Аянзаяа 

関連ニュース