Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Буриад түмний баяр “Алтан Тоонто” анхдугаар их наадмын үндэсний 64 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын заан Д.Алтанцоож түрүүлэв.
Монголын үндэсний бөхийн холбооны мэдээлснээр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, улсын харцага О.Наранбаатар нар шалгарлаа.
Буриад бөхийн +86 кг-ийн жинд 32 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн үзүүрлэв.
Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын заан Д.Алтанцоож, Ховд аймгийн Булган сумын харьяат, улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа.
Буриад бөхийн -86 кг-ийн жинд 32 бөх барилдсанаас Буриад улсын бөх, Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Киргистан улсын гавьяат тамирчин Арслан Будажапов түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн заан Г.Төрболд үзүүрлэв.
Их шөвөгт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, сумын заан Н.Бумбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, сумын начин Д.Дагвадорж нар шалгарлаа.
Барилдааны үеэр Буриад улсын Ерөнхийлөгч Цэдэнов Алтаргана наадмын гурван удаагийн аварга Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Д.Цогзолдоржийг Буриадын үндэсний спортын “Алтаргана” алтан медалиар шагнасныг Буриад улсын төлөөлөгч нар гардуулан өгсөн байна.
Ийнхүү Буриад түмний анхдугаар их баяр наадам Монгол бөхийн өргөөнөө дуу хуур цалгисан, буриад түмний өв уламжлал, ёс заншлыг ард олонд түгээсэн өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
Энэхүү баярыг хойшид жил бүрийн 10 дугаар сард уламжлал болгон зохион байгуулах аж.