Энэ сарын 9-нөөс хүйтний эрч чангарна
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн нийт нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар ялимгүй цас орж, салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтэн хадгалагдаж, томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэмийн хүйтэн байна.
2331 өдөр