Бага aнгийн сурагчдын 100 буудалт даамын тэмцээн болллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-08 18:35:42
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 100 гаруй сурагчдын дунд 100 буудалт даамны зохион тэмцээн өнөөдөр зохион байгууллаа.

Зуунмод сумын бага ангийн 100 гаруй сурагчдаас оюун ухааны спортоор Хүмүүн цогцолбор сургуулийн бага сургуулийн 1в ангийн сурагч Н.Мөнх-Эрхэм түрүүлжээ.

Шатар, даам зэрэг оюун ухааны спортоор тоглож өссөн хүүхэд аливаа зүйлийг урьдчилан таамаглах чадвартай болохоос гадна өөртөө итгэлтэй болж төлөвшдөг гэж зохион байгуулагчид тодотгосон юм.

Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийн сэтгэхүйг дэмжих, ирээдүйн спортын аваргуудыг төрүүлэхээр зорилгоор бага ангийн сурагчид зуун буудалт даамны дугуйланд хамруулж байна. Цаашид сурагчдын сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр голлож анхаарна хэмээн Хүмүүн цогцолбор сургуулийн бага сургуулийн нийгмийн ажилтан П.Хүүлэйхан хэлэв. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ