БАЯНХОНГОР: Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх гол арга зам
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2020 оны байдлаар, Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7 хувь, хүчтэй 18.6 хувийг эзлэх ба Засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн.Энэ бол Цөлжилтийн мэдээллийн сан дахь тоо баримт. Тухайн судалгааг таван жилд нэг удаа хийдэг бөгөөд сүүлийн үзүүлэлт гэсэн үг юм.
74 өдөр