БАЯНХОНГОР: Тамхины хэрэглээг бууруулах нөлөөллийн ажлыг өрнүүлж байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ-аас аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран “Электрон болон утаат тамхи” сургалт нөлөөллийн ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Политехник коллежийн оюутнуудад сургалт зохион байгуулж, утаат тамхины хор уршгийн талаарх гарын авлагыг тарааж, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлыг таниулжээ.
53 өдөр