167@montsame.mn
2022-10-02 13:45:00
ДОРНОД: Орон нутаг ашиглагч тал учир бид хариуцлага нэхэж хуулийн байгууллагад хандсан
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос 5.5 км урт, дөрвөн урсгалтай авто зам барьж эхэлсэн ч өнөө хэр дуусаагүй, ашиглалтад оруулсан хэсгүүд эвдрэл ихтэй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Түүнчлэн Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн эвдрэл ихтэй 50 болон 27 км зам, аймгийн төвийн жижиг замуудын засвар тохижилтын талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс тодрууллаа.-"Арц суварга" ХХК Чойбалсан хотын хойд төв замыг ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаанаасаа даруй хоёр жилээр хоцроогоод байна. Аймаг орон нутаг   үүнд ямар байр суурьтай байгаа вэ?-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос хэрэгжиж эхэлсэн явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй, дөрвөн урсгалтай 5,5 км урт замын бүтээн байгуулалтад Чойбалсан хотын иргэд бид хүлээлт өндөртэй байсан.   Гүйцэтгэгчээр “Арц суварга” ХХК шалгарч, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч 2020 онд дуусах ёстой ажил одоо болтол сунжирч байна.
16 өдөр