ДОРНОД: Хавирга-Архашаатын боомтоор “Истана” маркийн авто машинтай нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-22 16:06:06

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хавирга-Архашаатын боомтоор “Истана” маркийн авто машинтайгаар түр хугацаанд нэвтрүүлэхээр болжээ.


Энэ оны есдүгээр сарын 1-нээс БНХАУ-ын Архашаатын Гаалийн газрын шийдвэрээр ачааны машин болгон ашиглаж буй тээврийн хэрэгслийг Хавирга-Архашаат хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байхаар журамласан юм. Үүнтэй холбоотойгоор тус боомтоор зорчигч, тээвэр эрхлэгч иргэд аймгийн удирдлагад санал хүсэлт тавьснаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Ардын засгийн ордонд албан бичиг хүргүүлжээ.


Аймгийн Засаг даргын албан мэдэгдлийн дагуу одоо хүчинтэй байгаа авто машины түр зөвшөөрлийн хугацааг ирэх оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл, Монгол Улсын иргэдийн ашиглаж буй “Истана” маркийн зорчигч тээврийн авто машиныг Хавирга-Архашаат боомтоор түр хугацаанд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ