ДОРНОД: Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-23 17:31:43

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт шинэ суурьшлын бүс байгуулж байгаа юм.


Одоогоор суурь дэд бүтцийн ажлууд үргэлжилж байна. Тодруулбал, энэхүү шинэ суурьшлын бүсэд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж, цэвэр ус, бохирын шугам сүлжээ, цахилгаан эрчим хүч, дулааны шугам сүлжээ, автозамын бүтээн байгуулалтыг ирэх онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.


Төлөвлөлтөд амины болон нийтийн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд, их сургуулийн хотхон, соёл амралтын хүрээлэн, Онцгой байдлын газар байгуулахаар тусгасан байна. 

Холбоотой мэдээ