Амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг гаргажээ
ЛОНДОН. /Би-Би-Си/. Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг олон жил тэргүүлж байсан Австралийн Мельбурн хотыг энэ онд Австрийн нийслэл Вена хот ардаа орхиж, нэгдүгээрт жагссан байна. Ингэснээр тус хот нь Их Британийн “Эдийн засагчийн тандалт” буюу "EIU" байгууллагаас жил тутам явуулдаг судалгаагаар Европ тивийн хотууд дундаас амьдрахад хамгийн таатай хотоор анх удаа шалгараад байгаа ажээ.
2640 өдөр