ХӨВСГӨЛ: Авто зам өргөтгөх ажлыг шат дараатай эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын авто замыг өргөтгөх ажлыг эхлэхээр бэлтгэл хангаж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын баг хуралдаж, авто замын өргөтгөлийн зураг, төсвийн гүйцэтгэл, стандартын шаардлага хангах асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны үеэр ажлын багийн ахлагч зураг төслийг түргэвчлэх, холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, чанарын хяналтыг сайтар хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Мөрөн сумын 11.5 км авто замын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй, магадлал баталгаажуулах шатандаа явж байна.
Тус зураг төслийн гүйцэтгэгчээр "Ихэр мөнх" ХХК ажиллаж байгаа бөгөөд
баталгаажсаны дараа өргөтгөлийн ажлыг үе шаттайгаар хийж эхэлнэ.

Улаанбаатар