БУЛГАН: "Миний Булганы алтан намар-2025" үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгарууллаа
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "Миний Булганы алтан намар-2025" үзэсгэлэн худалдаанд 13 сум, 1 тосгоны 40 гаруй үйлдвэрлэл эрхлэгч, 10 гаруй аж ахуйн нэгж, 10 гаруй хоршоологчид мах, сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо худалдан борлуулж, орон нутгийнхаа соёл уламжлал, онцлогийг шингээсэн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулан оролцлоо.
4 өдөр