Коронавирусний талаар анх мэдээлсэн эмч нас баржээ
ЛОНДОН. /BBC/. Шинэ төрлийн “2019-nCov” коронавирусний дэгдэлтийн талаар анх анхааруулж байсан хүмүүсийн нэг болох, мөн өөрөө халдвар авсан эмч Ли Вэнлиань нас барсан тухай Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Би-Би-Си агентлагийн мэдээлснээр, эмчийг нас барсан тухай өмнө нь мэдээлсэн боловч нас барсан талаарх мэдээлэлд хяналт тавихын тулд Хятадын хэвлэлүүд дараа нь энэ мэдээллийг устгасан байна.
1556 өдөр