Эх орны эрэлхэг хүү Түвшингийн Жуужаа
Увс /МОНЦАМЭ/. Т.Жуужаа нь 1913 онд Төгс хүлэг Далай хан аймгийн 10 баядын хошууны нэг Пандийжунай бээлийн хошуубуюу одоогийн Увс аймгийн Тэс сумын 5-р багийн нутагт ард Түвшингийн 4 дахь хүү болж, бар жил мэндэлсэн байна. Ах дүү зургаан залуугийн нэг тэрээр бага насаа аав, ээжийнхээ дэргэд хонь хурга хариулж, адуу малтай ноцолдож, хангал догшныг сургаж өсчээ. Хорь гаруйхан насандаа буюу 1934 онд эр цэргийн албанд мордож, 1936 оны 6 дугаар сарын 20-нд /цэргийн төв архивын бүртгэлээр/ 8 дугаар морьт дивизийн 23 дугаар морьт хорооны 2 дугаар сумангийн 2 дугаар салаанд наводчикаар алба хааж, 1939 оны Халхын голын байлдаанд олон аавын хүүхдүүдтэй хамт мөр зэрэгцэн тулалдсан байна.
1680 өдөр