БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ЭНЭ ОНД 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО
Баянзүрх дүүргийн 9-р хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавив.
Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх юм. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх болно.
1771 өдөр