Үерийн даланг сэргээн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:50:54

Ховд аймгийн Буянт сум аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран  “Ажлын гараа”  төслийн хүрээнд  мал төлөлтийн үеэр бүл чадал муутай малчдад төлчин залуус илгээж ажиллуулсан.Сумын төвийн  ажилгүй 10  залууг  түр ажлын байраар хангаад байна. 

Газар тариалангийн талбай ихтэй учир ногоочид үер усанд тариалангийн талбайг автуулах тохиолдол олонтаа гарч асуудал үүсгэдэг.Иймд сумын төвийн ажил эрхлээгүй залуучуудын хүчээр “Далан төсөл”-ийг хэрэгжүүлж сумын төвийн үер, усны хамгаалалт 2 м өндөр 1700 м урттай даланг сэргээн заслаа. Үүний үр дүнд тариаланчид,ногоочид ургац арвин аваад байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд