Уран илтгэгч Японд аялна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ"Японоор хэн сайн ярих вэ" 21 дэх удаагийн уран илтгэлийн тэмцээн энэ сарын 12-нд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болно.
Тус тэмцээнийг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулах юм.
Тэмцээний урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 10 ахлах сургуулийг төлөөлөн 10 сурагч, 9 их сургуулийг төлөөлөн 9 оюутан "Мичи" буюу "Зам" сэдвээр өрсөлдөнө.
Оролцогчдын давтагдашгүй өвөрмөц зохион бичлэгүүдийн эздээс эхний 3 байр эзлэгсэд JENESYS 2.0 хөтөлбөрт хамран 7 хоногийн турш Японд аялах эрхтэй болно.
Ж.Болор