Жендэрийн сургагч багш нарыг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:59:40

Жендэрийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт Ховд аймагт  боллоо.

Сургалтыг аймгийн ЗДТГ, Жендэрийн салбар хороо, Демо Крэйзи ТББ-аас Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлагийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэний төлөөлөл бүхий 30-аад хүн хамрагдаж Жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, сургагч багш нараар дамжуулан аймгийн хэмжээнд холбогдох албан тушаалтнуудыг жендэрийн асуудлаар чадавхижуулах зорилготой явуулсан нь ач холбогдолтой байсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Сургалтад оролцогчид тус тусын хариуцсан чиглэлээр иргэд, олон нийт, төрийн албан хаагч нарт мэдээлэл хүргэж, хуулийг сурталчилан, хэрэгжилтийг орон нутагт хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ