Шилдэг есөн архитектор "Батламж" гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2015-12-11 10:51:22

Монголын шилдэг есөн архитекторт батламж гардуулах ажиллагаа энэ сарын 9-нд Монголын архитекторуудын эвлэлийн Хүндэтгэлийн танхимд болов.

Олон улсын Архитекторуудын эвлэл /UIA/-ээс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг 100 архитектор-2015” үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотноо өнгөрсөн 10 дугаар сарын 21-25-нд болжээ. Энэ удаагийн арга хэмжээнд Монголын архитекторуудын эвлэл /МАЭ/, БНСУ-ын Архитекторуудын институци /КИРА/ хамтран ажиллажээ. Манай улсаас архитектор Ө.Ганболд, Д.Балдан, С.Цахиур, Г.Нямцогт, Г.Нарангэрэл, Ж.Баясгалан, Ж.Алтантуул, Л.Ганбат, Ц.Батбаяр нар энэ  үзэсгэлэнд бүтээлээ явуулж, Монголын архитекторуудын чадвар чансаа, арга барилыг дэлхийд сурталчилсан бөгөөд тэдэнд  МАЭ-ээс "Шилдэг архитектор" батламж гардуулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ