Шинэ жилийн шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-11 13:49:19

Улсын Филармони шинэ жилийн баярыг тохиолдуулан “SNOW MELODY” шинэ жилийн хөгжмийн концертыг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Тус концертод Симфони найрал хөгжим, Баян Монгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, гоцлол дуучин СТА  С.Баттулга, П.Өнөржаргал, Ц.Хулан, Н.Наранбаатар, Л.Насанбуян, Б.Долгормаа, Г.Номин-Эрдэнэ, Т.Солонго  нар оролцох юм. Мөн МУГЖ Б.Сарантуяа, Ө.Уянга, “Sweetymotion” хамтлаг урилгаар оролцож ая дуугаа өргөх аж.

Тоглолтод дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилд зориулан бүтээсэн шилдэг хөгжмийн бүтээлүүд эгшиглэх аж. 

Юнител групп 2 дахь жилдээ дэмжин ажиллаж буй энэхүү тоглолтыг Юнивишний 88-р сувгаар шууд дамжуулахаас гадна тасалбарыг GG картаа ашиглан хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. 

Тоглолт энэ сарын 24-нд Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ