Хан-Уул дүүргийн шинэ бага сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-11 14:59:25

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэг өнөөдөр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхэллээ.

Тус дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байна.

Төрийн өмчийн анхны цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор гэдгээрээ онцлогтой энэхүү бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг “Шилдээт" ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд хүлээлгэн өгчээ.

 “Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийг бүрэн камержуулсан бөгөөд шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгүүдийг ирэх оноос үе шаттайгаар камержуулах аж.

Ирэх онд тус дүүргийн 11,16 дугаар хороонд тус бүр 240 хүүхдийн ортой 2 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ