Бэлгийн багцандаа Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнийг багтаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-14 10:00:08
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хотын  Говил багт үйл ажиллагаа явуулдаг “Майнспринг” ХХК багийнхаа 50 өрхөд эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.

Түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх ажлыг зохион байгуулжээ. Бэлгийн багцандаа Говил багт үйлдвэрлэлээ явуулдаг “Эрдэнэт фуудс” ХХК-ийн “Хишиг” гурил, “Баяжуулагч одод” ХХК-ийн “Ивээлт” сүү мөн “Алтан” ургамлын тос зэргийг багтаажээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн зэрэгцээ ард,  иргэдээ үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж сургах ач холбогдолтой гэж “Майнспринг” ХХК-ийн захирал Ш.Дэмбэрэл хэллээ. Энэ жил тус компанийн нэг жилийн ой тохиож байна. Байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэлээ хэвийн явуулж байсан боловч Орхон аймагт түүхий резинэн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ муу байгаа тул сүүлийн саруудад сул зогсолт хийжээ. Гэвч цаашид үйлдвэрлэлээ өргөтгөж зөвхөн түүхий резин гэлтгүй резинэн бүтээгдэхүүн олон нэр төрлийг үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ