1,6 сая малд шүлхийн вакцин тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 13:32:59

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар шүлхийн вакцинжуулалтад 1,6 сая толгой малыг хамруулжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар хилийн таван сумын өвчлөмтгий бүх төрлийн мал, бусад сумдын үхэр, тугалд нийтдээ  2007,2 мянган тун вакцин тарьсан байна.       
ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 200 мл тунгаар савлагдсан  уг вакцин нь зургаан сарын үйлчилгээтэй бөгөөд ямар нэгэн эрсдэл байхгүй, баталгаатай болохыг  аймгийн Мал эмнэлгийн албаныхан  ярьж байлаа.  

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Холбоотой мэдээ