Зам тээврийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол өмнөх оныхоос өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 13:48:55

Сүхбаатар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон  2482 хүн байгаагийн 70-аад хувь нь 50-60 хувиар тогтоолгосон байна.

Хөдөлмөрийн чадвараа алдалтын улсын дундаж үзүүлэлт 3,6 хувь байдаг бол Сүхбаатар аймгийнх 4 хувь байдаг. Сүүлийн жилүүдэд дээрх тоо буурч байгаа хэдий ч энэ инь улсын дундажтай харьцуулахад өндөр байгаа юм.

Өвчлөлийнх нь хувьд авч үзвэл оюуны хомсдол сэтгэц мэдрэлийн өвчлөл 15 хувь, ахуйн осол 12,  зүрх судас дотрын  өвчлөл 10 хувийг эзэлж байна. Үйлвдэрлэлийн ослоор хувь тогтоолгосон 20 гаруй хүн байна.

Сүүлийн үед зам тээвэр сайжирч байгаатай холбоотойгоор авто тээврийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол  өмнөх оноос 2 хувиар өсчээ. Мөн нийт хөдөдлмөрийн чадвараа алдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна гэдгийг  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Ч. Тамираа хэллээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ