“Алтайн Тувачуудын цадиг оршив” бүтээл хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-15 16:43:13

Монголын түүх, эх бичиг судлалын салбарт нэгэн шинэ бүтээл хэвлэгдэн гарлаа.

Энэ нь монголын түүх угсаатны зүйн салбарт харьцангуй бага хөндөгдсөн сэдэв болох Алтайн тувачуудын түүхийн баримт бичгийн эмхэтгэл болох доктор Г.Золбаяр, Б.Баатархүү нарын “Алтайн тувачуудын цадиг оршив” бүтээл юм.

Энэхүү бүтээлд Монгол Улсын Үндэсний түүхийн архивт хадгалагдаж байгаа тувагийн түүх, угсаатны зүйтэй холбоотой баримтуудыг монгол тува хэлээр сийрүүлж, монгол бичгээр хэвлүүлсэн байна. Энэхүү номыг Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг TIKA-гаас эрхлэн хэвлүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ