Увс аймгийн аварга шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 13:56:02

Увс аймгийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор нэгдүгээр сургуулийн урлагийн зааланд болж өнгөрлөө.

Тэмцээнд сум орон нутгаас шалгарч ирсэн эрэгтэй 53, эмэгтэй 11 тамирчин оролцож, оюун ухаанаа уралдуулсан бөгөөд эрэгтэй шатарчид швейцарь системээр 9 өрөг тоглосон бол эмэгтэй шатарчид тойргоор тоглож аваргаа тодруулсан байна.

Эрэгтэй шатарчдын тэргүүн байранд Баруунтуруун сумын Д.Лувсанням орсон бол Улаангом сумын О.Эрдэнэтогтох, өндөр настан Д.Цэвээн нар удаалсан байна. Харин эмэгтэй шатарчдад Улаангом сумын Ж.Алтанцэцэг, Тэс сумын М.Долгормаа, Улаангом сумын Ж.Ундармаа нар тэргүүлжээ.

Энэхүү тэмцээн нь УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хоёрын даваа болон зохион байгуулагдсан байна. Тэмцээнд тэргүүлсэн Д.Лувсанням, О.Эрдэнэтогтох, Ж.Алтанцэцэг нар 2016 оны 1-р сарын 09-10 хооронд Төрийн ордонд зохион байгуулагдах шигшээ уралдаанд оролцох эрхээр бичгээр шагнууллаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ