Автомашинаас хулгай хийх нь ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-16 16:04:35

ЦЕГ-ын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн өчигдрийн нэгтгэсэн мэдээгээр гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага ирсний 58 нь хулгай байв.

Хулгайн гэмт хэргийн дотор автомашинаас хулгай хийх нь ихэсчээ. Томхон хулгайгаас дурдвал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай Ц гэгч бусадтай бүлэглэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 24 дүгээр байрны гадаа зогсоолд байсан машины салхины шилийг хагалж хаалгы нь онгойлгоод дотроос нь хонь, ямааны гулууз мах хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Мөн сүүлийн үед автомашины дулаан хучлага бүлээлгийг хулгайлан авах болсныг цагдаагийн газраас иргэдэд анхааруулж байна. Мөн "Голомт" банкны нэгэн салбарт хуурамч 50 юаниар гүйлгээ хийжээ. Уг гүйлгээг Сонгинохайрхан дүүргийн харьяат 17 настай эмэгтэй хийснийг илрүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ