Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сантай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-17 12:21:09

Гадаад иргэдийн монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар авах боломжтой боллоо.

2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан монгол судлалын мэдээллийн нэгдсэн хуудасны нээлт өнөөдөр БСШУЯ-нд болов.

Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сангийн вебсайт гарснаар дэлхийн монгол судлалын байгууллага, монгол судлаачид нэг дороос мэдээлэл авах боломж бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Гадаад хүний монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг бий болгосноор манай улсын их, дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгч гадаадын иргэн дэлхийн аль ч өнцгөөс цахим орчинд шалгалт өгч, мэдлэгийн түвшингээ тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Цаашид уг шалгалтыг улам боловсронгуй болгож, гурван түвшин бүхий иж бүрэн шалгалтын сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн монгол судлалын сургалт, судалгааны төвүүд, өөрсдийн үйл ажиллагаагаа энэхүү нэгдсэн санд тогтмол оруулж, мэдээллээ хэр идэвхтэй түгээх нь монгол судлалыг дэмжих зардлаас тодорхой дэмжлэг авах нэг хэмжүүр болох аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ