Өндөр түвшний зөвлөлдөх хороог байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-18 09:44:47

УЖЭНЬ. /Xinhua/. Дэлхийн интернэт сүлжээний бага хурлаас Өндөр түвшний зөвлөлдөх хороог байгуулсан тухай тус хурлыг зохион байгуулсан хорооны Нарийн бичгийн дарга нарын газраас мэдээллээ.

Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Ужэньд болж буй Дэлхийн интернэт сүлжээний II бага хурлын үеэр зөвлөлдөх хороо анхны уулзалтаа хийжээ. Хятадын интернэт сүлжээнд тэргүүлэгч “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жак Ма, "Оноосон нэрс ба дугааруудын интернэт корпораци"-ийн гүйцэтгэх захирал Фади Чехади нар зөвлөлдөх хороог хамтран удирдана.

Засгийн газар, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний хүрээлэн, технологийн салбарын 31 тэргүүлэгчийг анхны Өндөр түвшний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажиллахыг нарийн бичгийн дарга нарын газар урьсан байна.

Гишүүдийн дунд Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Ли Сяодун, Сингапур улсын их сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн захирал Жөн Юннян, “Microsoft”-ийн дэд захирал Шум Хун Юн, Германы интернэт сүлжээний эцэг Вернер Цорн, Оросын Аюулгүй интернэтийн холбооны дарга Денис Давыдов нар багтаж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ