Үндэсний хилийн агентлаг байгуулах саналыг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-18 09:58:03

БРЮССЕЛЬ. /TASS/. Үндэсний хилийн агентлаг байгуулах санаачилгыг Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан тухай Европын зөвлөлийн дарга Дональд Туск уг уулзалтын эхний өдөр мэдэгджээ.

“Гадаад хилээ хамгаалахыг ЕХ-ны бүх удирдагч зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор бид хилийн агентлаг байгуулах саналыг яаралтай хэлэлцэхээр шийдлээ” гэж тэрбээр хэлсэн байна.

Дональд Туск мөн ЕХ-ны дээд хэмжээний уулзалт Шенгений бүсийг хэвээр үлдээхийн тулд гадаад хилийн хамгаалалтыг чангатгахыг дэмжсэнийг мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ