Дэлхийн хоёрдугаар дайны музейн нийгэмлэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-10 14:13:33

Ялалтын 70 жилийн ой тохиож буй эл өдрүүдэд Дэлхийн хоёрдугаар дайны музейн нийгэмлэг хэмээх байгууллага Бээжинд байгуулагдлаа.

Нийгэмлэгийг Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны дурсгалын ордноос санаачлан байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны музейн нийгэмлэг байгуулагдсаныг зарлах арга хэмжээ энэ сарын 7-нд Бээжинд болсон байна. Энэхүү нийгэмлэг нь Дэлхийн хоёрдугаар дайны музей хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейнүүдийн материаллаг баазыг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Хятад, Орос, Америк, Өмнөд Солонгос, Итали, Беларусь, Япон, Украйн, Бразил, Малайз, Словак зэрэг 11 орны 35 музей уг нийгэмлэгт албан ёсоор нэгдэн оржээ.

 

Хөх хот Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд