Увс аймгийн Цагаатгалын комисс шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 11:59:15

Увс аймгийн Цагаатгалын комисс "Шилдэг салбар комисс"-оор шалгарчээ.

Увс аймгийн ИТХ-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 1464 хүнийг цагаатгаж. 156 хүнд 150,5 сая төгрөгийн нөхөх олговорыг олгосон байна. Мөн 1431 хүний өргөдөл хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлж, 2019 хүнийг хүлээн авч зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллажээ. Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ 1126 хүнд 14 сая төгрөгийн эд материалын болон мөнгөн тэтгэмж олгосон байна.

Тэрчлэн Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Үндэсний төв архиваас 562 хүнтэй холбоотой магадлагаа лавлагаа гаргуулан зуучилж ажилласнаас гадна сумдын Салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн үр хүүхэд, орон нутгийн иргэдийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө суварга, дурсгалын багана, цэцэрлэгт хүрээлэн зэрэг 28 байгууламж барьж босгожээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг судалж, тэднийг цагаатгуулах асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдаад 25 жил өнгөрчээ.  Улсын комиссийн салбарын ажлыг аймаг, дүүргийн ИТХ-ын ажлын алба хариуцан ажилладаг юм.
 

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ