Номоор гацуур засч, чимжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 21:37:07

Дорноговь аймгийн төв номын сангаас шинэ жилийн баярын гацуураа зөвхөн номынхоо дээжээр чимэглэж засжээ. Орж гарч буй хүмүүсийн  нүдэнд содон тусах энэ сюрприз хүмүүст номын ертөнцөөр аялах урам зоригийг өгдөг байна.

Энэ тухай албаны хүнээс тодруулахад “Номын сангаар үйлчлүүлэгч иргэд уншигчид нартаа зориулж номтой гацуурыг заслаа. Гацуурыг маань олон хүн ирж сонирхдог. 2016 онд хүүхэд багачууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн ирж амждаггүй иргэдээ ирж үйлчлүүлэхийг уриалж байна” гэв.  Номтой гацуурын дэргэд очиж  аживалхүүхэд багачуудын унших дуртай үлгэрийн номуудаас эхлээд  эдүгээ цагт эрэлт хэрэгцээ ихтэй төрөл бүрийн салбарын шилдэг номууд өрөөстэй харагдана.

Дашрамд дурдахад тус номын сангаас мэргэжлийн номын санчдын зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Зөвлөн туслах” багийг томилж сумдын номын санд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж  хөдөөгийн уншигчдад зөөврийн номын сангаар үйлчилжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ