Хүн зодож дээрэмдсэн этгээд ял эдэлж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-21 10:41:15

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн  20 дугаар хорооны Саппоро төвийн урд энэ сарын 19-20 шилжих шөнө иргэн Э-г шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцоод гэртээ харих замд нь зодож гар утас болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Уг этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж баривчилсан байна. Төв аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 27 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан Б-г  холбогдох албанд шалгуулахаар хүлээлгэн өгчээ. Мөн түүний дээрэмдсэн эд зүйлсийг хураан авсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ