Сагсанбөмбөгийн “3 эсрэг 3” тэмцээнд 4 баг оролцоно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2015-09-10 16:13:13

БНХАУ-ын Мүгдүн хотноо энэ сарын 12-18-нд болох Оюутны Ази тивийн аварга шалгаруулах “3 эсрэг 3” анхдугаар тэмцээнд манай улсаас дөрвөн баг ур чадвараа сорино.

Тухайлбал, энэ удаагийн тэмцээнд Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын оюутны спортын холбоо хамтран эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн багийг оролцуулахаар бэлтгэсэн байна. Дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгаа сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” төрөл манай улсад ч хүүхэд, залуусыг байлдан дагуулах болсон. Сүүлийн жилүүдэд сагсанбөмбөгийн уг төрлийн тэмцээнүүд тив, дэлхийн аваргын хэмжээнд өргөнөөр зохион байгуулж бөгөөд манай улс идэвхтэй оролцож байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд