Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-23 13:07:43

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хуралдааны эхэнд Су.Батболд, Д.Лүндээжанцан гишүүдийн гаргасан саналыг үндэслэн хэлэлцэх асуудлын дараалалд Байнгын хорооны даргыг сонгох, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох болон Сонгуулийн тухай хуулиудыг үлдээн бусад асуудлыг хойшлууллаа. Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль, Хяналтын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудал дараагийн хуралдаан хүртэл хойшлов. 
Ингээд хуралдаан эхэлж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Бакейг улираан сонгохыг гишүүдийн олонх дэмжиж томиллоо. 
Одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ