Улсын архивын үзлэгт 120 гаруй төрийн байгууллагыг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-10 18:39:27

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 7-ны өдрөөс хуваарийн дагуу эхэллээ.

Одоогийн байдлаар Архангай, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Завхан зэрэг аймагт улсын үзлэг үргэлжилж байна. Мөн яам, агентлаг, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн НЗДГ, Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Аж үйлдвэрийн яам, Алтанбулаг дахь чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн бүртгэлийн газар, Улсын дээд шүүх зэрэг байгууллагат улсын үзлэг ороод байна.

Улсын үзлэг явуулах ажлыг Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дэд дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэлийн Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга болон Архивын ерөнхий газрын дарга зэрэг гишүүдээс бүрдсэн төв комиссын бүрэлдэхүүн удирдан, улсын хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийж байгаа юм. Тус үзлэгт нийт 120 гаруй төрийн байгууллага хамрагдана.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд