Найруулагч Д.Галбаяр “Шуугиан тарих” нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-23 17:02:29

Шинэ оны дэлгэцийн уран бүтээлийн салхийг хагалан “Go” студийн “Шуугиан таригч” инээдмийн кино ирэх сарын 01-нд үзэгчдийн хүртээл болно.

Тус киноны зохиолыг “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр бичиж, найруулжээ. Мөн өөрөө киноныхоо гол дүрийг бүтээсэн байна. Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны ууган хүү тэрбээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн инээдмийн төрлөөр уран бүтээл туурвиж буй. 

Киноны ерөнхий продюссерээр жүжигчин Т.Хулан, гол дүрд МУГЖ П.Цэрэндагва, С.Дамдин, Г.Мягмарнаран, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү нар тогложээ.

Дашрамд дурдахад, тус студийн уран бүтээлчид өмнө нь “Хайрын рекорд”, “Намрын синдром”, "Тагнуулч аав” зэрэг дэлгэцийн бүтээлийг туурвиж үзэгчдэд хүргэсэн билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ