“Номч бүлгэм”-ийн хүүхдүүд хандив өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 10:06:50

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт аймгийн Төв номын сангийн дэргэдэх “Номч бүлгэм”-ийн хүүхдүүд ном сурах бичиг, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом хандивласан байна.

“Номч бүлгэм”-ийн хүүхдүүдийн үйл ажиллагааг дэмжиж “Baby shop” дэлгүүрийн хамт олноос 100 мянган төгрөгийн хүүхдийн тоглоом, “Титэм”, “Мэдлэг” дэлгүүрийн хамт олноос тус бүр 50 мянган төгрөгийн үлгэрийн ном, зохиол бэлэглэжээ. Хүүхдүүд эдгээр зүйлсээ Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюун ухаанаа хөгжүүлэх боломжтой болсон аж.

“Номч бүлгэм”-ийн гишүүнээр Улаангом сумын Цогцолбор хоёр сургууль болон ахлах дөрвөн сургуулийн сурагчдын төлөөлөл ажилладаг бөгөөд эдгээр хүүхдүүд нь аймгийн Төв номын сангаар тогтмол үйлчлүүлдэг байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ