ХУД-т 230 дугаар цэцэрлэг нээлтээ хийв

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2015-12-26 14:41:10

Энэ онд Хан-Уул дүүрэгт таван цэцэрлэг шинээр ашиглалтанд ороод байгаа бөгөөд өчигдөр тав дахь нь болох 230 дугаар цэцэрлэг багачуудаа хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээсэн юм. ХУД-ийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12 мянга гаруй хүүхэд байгаа гэсэн стастистик тоо байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдсан байна.

Шинэ цэцэрлэгийг ХУД-ийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалт буюу 1.2 тэрбум төгрөгөөр “Баярс констракшн ХХК” барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өглөө. 230 дугаар цэцэрлэг нь 150 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн 10-р хороо буюу Нисэхийн 269 хүүхэд, багачууд 6 бүлэгт хуваагдан хамрагджээ.

Мөн ХУД-ийн 10, 14 дүгээр хороонд хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Д.Өлзий

Холбоотой мэдээ