ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-31 12:39:19

Монгол Улсын Засгийн газрын  2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 524 дүгээр  тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар  С.Ламбааг томилсон байна.

Ажлын туршлага:

1976 оноос МУИС-ийн улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш
1980 оноос Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
1984 оноос ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны  бэлтгэл факультетэд декан
1988 оноос Дээд боловсролын Улсын хороонд мэргэжилтэн, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга
1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх  худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборын ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв.
1996-2000 онд УИХ-ын гишүүн
1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал
2004-2008 онд УИХ-ын гишүүн
2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга
2007-2008 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар ажиллаж 2008 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон
2008 оны 9-р сараас 2012 оны 2 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан
2012 оноос  УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга
2015.12.25-ны өдрөөс  Эрүүл мэнд, спортын яамны  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэллээ.

Холбоотой мэдээ