Төрийн дээд одон медалиар 64 хүн шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:06:08

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн 64 хүн төрийн дээд одон медалиар шагнуулсан хүмүүст шагналыг нь гардуулах ёслолын ажиллагаа шинэ оны өмнөхөн “Галдан бошгот” хааны хүндэтгэлийн өргөөнд боллоо.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 39, Хөдөлмөрийн хүндэт медалиар 20, Цэргийн гавъяаны одонгоор 2 хүн он солигдох торгон мөч ойртсон энэ агшинд энгэрээ мялаасан юм.

Шагнагдсан хүмүүсийн дотор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёроос дээш удаа сонгогдон ажиллаж байгаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганбаатар, З.Алтансүх, С.Амараа болон аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй нар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнууллаа. Мөн хуульч, өмгөөлөгч Б.Лхамхүү, “ЭБАЖИ” эмнэлгийн эрхлэгч эмч З.Цэцэгмаа, “Шинэ барилга Увс” компанийн захирал З.Цогцолмаа нарын хүмүүсийг шагнажээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ