Хятадад Терроризмын эсрэг хууль батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-01-04 13:19:57

 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  БХАТИХ-ын Байнгын хороо, "БНХАУ-ын терроризмын эсрэг хууль" –ийг БНХАУ-н дарга Си ЗиньПиний 36 дугаар зарлигаар  баталжээ.

Энэхүү шинэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа юм байна.

Хятадын анхны Терроризмын эсрэг хуульд террорист байгууллага, хүмүүсийг нотлон тогтоох,  урьдчилан сэргийлэх, тагнуулын мэдээ мэдээлэл, байцаан  шалгах, хариу арга хэмжээ авах, олон улсын хамтын ажиллагаа, хуулийн хариуцлага зэргийг тогтоосон байна.

Энэхүү Терроризмын эсрэг хууль  батлах явц он дамжин хэлэлцэгдэж буй  бөгөөд    Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт, шашин  шүтэх эрх чөлөө, гадаадын ААН ялангуяа технологийн компаниуд Хятадын талд зарим баримт мэдээллийг нийлүүлэх шаардлага зэрэг нь  Америк  болон зарим  судлаачдын хүний эрх болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой эрхийг хандаж байгаа талаар  шүүмжлэлийг дагуулж байсан  юм.

Энэ талаар Хятадын Гадаад яамны төлөөлөгч  хэлэхдээ, Терроризм бол дэлхийн хөгжил энхтайванд нөлөөлж буй  хүн төрөлхтний дайсан. Одоогийн байдлаар  Хятадын эсрэг чиглэсэн   хүчирхийлэл, терроризмын хэд хэдэн үйл явдал нь  Хятадын аюулгүй байдал, ард түмэн тэдний  эд  хөрөнгөд ноцтой  эрсдэл дагуулж байна.  Хятад улс бол хуулийн засаглалт орон, энэ хууль нь Хятадын хуулийн бүрэлдэхүүн хэсэг.  Хуулийн дагуу Терроризмын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч  хариу цохилт өгөх  бодит шаардлага бий,  энэ нь   их гүрний болон  олон улсын өмнө  хүлээсэн үүрэг хариуцлага  бөгөөд  зайлшгүй хийх үйлдэл юм.

Терроризмын эсрэг Хятадын хууль ёсны арга хэмжээ нь хүний эрхийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хүндэтгэн баталгаажуулна. Хятадын Засгийн газар  Терроризмтэй тэмцэх үйл ажиллагаа, хүний эрхийн баталгаа хоорондын тэнцвэрийг  хангахыг  чухалчлан хуулийн хүрээнд иргэн, байгууллагын хууль ёсны эрх ашгийг батлан хамгаалах юм. Энэ хуулиар  цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч, интэрнэтийн үйлчилгээ хангагч нь терроризмын  үйл ажиллагааг шалгахад  цагдаагийн болон улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад  технологийн гарц, нууц түлхүүр задлах зэрэг технологийн дэмжлэг үзүүлэхийг заасан нь зүй ёсны хэрэг. Энэ заалт нь  ААН-н  хууль ёсны аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлаагүй бөгөөд   аж ахуйн нэгжийн оюуны өмчийн эрх, иргэний интэрнэт дэх  үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж буй явдал биш юм.  Америк Хятадын хууль тогтоох  бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандана  хэмээн найдаж байна гэжээ.

 

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ