Барилгын салбарынхан спортоор өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан барилгын салбарт ажиллаж буй байгууллага хамт олны ажил амжилтыг сурталчлах зорилготой “Их барилга-90” өндөр бүтээл нэртэй урлаг, спортын аян зарлаад байна.
Барилга Хот Байгуулалтын Яам, МЗХ-ны дэргэдэх Барилгачин Залуучуудын Холбоо Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 22-23-нд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн нь гар бөмбөг, шатар гэсэн төрлөөр аваргуудаа шалгаруулах бөгөөд шалгарсан шилдгүүд цомын төлөө өрсөлдөх эрхтэй болох аж.
Ж.Болор